Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Өвөрхангай, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 31-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, 08-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 02-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 02-нд баруун аймгуудын нутгаар, 03-нд нутгийн төв хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд “Хэв Хашмал” ХХК-ийн 9х6 метрийн хэмжээтэй будгийн цех, тоног төхөөрөмж, 600 литр будаг шатаж байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 17:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 17:14 цагт хүрэлцэн очиход гал түймэр дэлгэрч байсан тул нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 17:27 цагт очиж, 01 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанБаян-Өлгий аймгийн Өлгий сумын Шинэ-Айл багийн автозамын зорчих хэсэгт иргэн А-гийн “МАЗДА БОНГО” загварын бага оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 16:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 31 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 16:12 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул багийн “Түрүүний булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 16 км-т/ тус сумын харьяат малчин А нь хүү У /5 настай, эрэгтэй/, С /4 настай, эрэгтэй/ нарыг “Түрүүний булаг” гэдэг газраас гэр рүүгээ явуулсан /”Түрүүний булаг”-аас гэр хүртэл 300 метрийн зайтай/. 07.28-ны өдрийн 18:00 цагийн орчим С-ийг ганцаараа явж байхад нь малчин Ц олж, гэрт нь хүргэж өгсөн. У нь “Түрүүний булаг”-аас ээжийнхээ араас яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 21:38 цагт хүлээн авч тус сумын Цагдаагийн хэсгийн 4 алба хаагч, 2 автомашин, Засаг даргын Тамгын газрын 13 ажилтан, ар гэрийн 6 хүн, нийт 23 хүн, 6 автомашин, 5 мотоциклтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.29-ний өдрийн 11:50 цагт гэрээс нь зүүн хойд зүгт 6 км-т тус багийн “Баян-Уул” гэдэг газраас У-г эсэн мэнд олж, ээж Б-д хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сарантуяа аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top