БАРУУН БҮСИЙН ТӨВ ХОВД АЙМГИЙН ОБГ-ЫН “УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ”-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

65466359_1042165822655797_4604259388612411392_n.jpg

Хүүхэд залуучуудын усан спортоор хичээллэх боломж нөхцөлийг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд Ховд аймагт баруун бүсдээ анхдагч болсон усан спортын төв байгуулагдаж байсан хэдий ч  сүүлийн 7 жил үүд хаалгаа бариад байсан юм. Тэгвэл 2017 онд аймгийн ИТХ-ын 35-р тогтоолоор Ховд аймгийн ОБГ-т шилжүүлсэн ба аймгийн болон Онцгой байдлын ерөнхий газрын хамтын хөрөнгө оруулалтаар бүрэн засварлаж, тохижуулан ашиглалтад орууллаа.  Ингэснээр баруун бүсийн  ОБГ-ын усчин аврагчдыг бэлтгэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулахаас гадна  хүүхэд, залуусыг усан спортоор хичээллэх практик сургалт явуулах юм.

scroll to top