“САХИЛГА ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН-2020”

82106293_1067001626970659_7806607525863751680_n.jpg

201

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар алба хаагчдын сахилгын нэгдсэн зөвлөгөөнийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Сахилгын зөвлөгөөнд Онцгой байдлын газрын харьяа Онцгой байдлын газар, Булган сум дахь Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 38, 48, 70 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 120 гаруй алба хаагчид хамрагдаж, нээлтийн арга хэмжээнд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг нар оролцлоо.

Сахилгын зөвлөгөөнд алба хаагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай, Харилцаны ур чадвар, Цэргийн дүрэмт хувцас өмсөх, хэрэглэх тухай дүрэм, Алба хаагчдын сахилга, хариуцлага, сайшаал шийтгэлийн мэдээ, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны талаар холбогдох мэргэжилтэнгүүд мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.

Сахилга хариуцлагын зөвлөгөөнд Засгийн газрын 01 дүгээр албан даалгавар, 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлж сахилга, ёс зүйн зөрчилгүй хамт олон болохыг уриалж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт салбар нэгж тус бүрт үүрэг чиглэл өглөө.

scroll to top