Аймгийн Онцгой комиссын хуралдаан боллоо

202020022019203.jpg
Ховд аймгийн Онцгой комисс хоёрдугаар сарын 19-ний өдөр хуралдлаа. Коронавирусийн халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын хүрээнд орон нутгийн мэргэжлийн анги, байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа билээ. Энэ дагуу “COVID-19”-ээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил, аймгийн Онцгой комиссын хурлаас  гаргасан  шийдвэрүүдийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцож, ажлын нэгдсэн тайланг хэлэлцэж Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүллээ.
scroll to top