Аймгийн БОЭТ-ийн болзошгүй эрсдэлийн бэлэн байдлыг шалгах дадлага сургуулилт болов

232.png
Эрүүл мэндийн сайдын 2020 оны 19 дүгээр албан даалгаврын хүрээнд шинэ коронавирусийн (COVID-19) халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлын хангалт, шуурхай хариу арга хэмжээ авахад БОЭТ-ийн эмч, эмнэлгийн ажилчдын бэлэн байдлыг үнэлэх, онолын мэдлэгийг баталжуулах зорилгоор дадлага сургуулилтыг 2020 оны 02 дугаар 19-ны өдөр зохион байгууллаа.
Ховд аймгийн БОЭТ нь 22 тасаг бүхий 430 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй. Шинэ төрлийн коронавирус буюу “COVID-19” халдварын тархалт нэмэгдэж байгаа энэ  үед тус байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Дадлага сургуулилт Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Г.Нэргүй, ангиллын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Одгэрэл нар оролцлоо.















 
scroll to top