АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛ БОЛЛОО

92789748_3020287674680915_121277614307409920_o.jpg

Өнөөдөр/2020.04.06/ аймгийн Онцгой комисс хуралдлаа. Хурлаар шинэ коронавирус буюу COVID-19 халдварын нөхцөл байдал дэлхийн нийтэд болон Монгол улсад ямар байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэнгийн мэдээллийг сонслоо.

Улмаар урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажилд хяналт тавих, эрчимжүүлэх, иргэдэд хүргэх мэдээллийг тогтмолжуулах, ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг заасан хугацаанд нь хийж дуусгахыг мэргэжлийн байгууллагуудын дарга нарт үүрэг болголоо.

Мөн дулаарч байгаатай холбогдуулан хүүхэд багачууд гудамж талбайд тоглож наадах, өглөө оройд алхах, гүйх, агаарлах зэргээр иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа учраас багш нараар хуваарийн дагуу хяналт хийлгэх, халдвараас урьдчилан сэргийлэх анхаарал сэрэмжээ сулруулахгүй байх зорилгоор амны хаалтаа зүүж хэвших зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулахыг БСУГ-ын даргад үүрэг болгов.
Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, салбарын яамнаас өгсөн чиглэлийн дагуу нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах боломж, гарц юу байгааг нарийн судалж дараагийн хуралд танилцуулах, холбогдох шийдвэр гаргуулах асуудлыг тус тус хэлэлцлээ.
scroll to top