БҮТЭЭЛЧ ХӨДӨЛМӨРИЙН АЯНД НЭГДЛЭЭ

92586602_245271506869474_1993250195579600896_n.jpg

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/125 дугаар “Хог цэвэрлэгээний ажил зохион байгуулах тухай” захирамжийн хэрэгжилтийг хангах, Ховд хотын 335 жилийн ойн бүтээлч хөдөлмөрийн аянд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын хамт олон нэгдлээ.


2020 оны бүтээлч хөдөлмөрийн аяны хүрээнд 2020 оны 04 дүгээр сарын 08-нд Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн Оюу мандалын 3-н замын уулзвараас Бичигтийн хөтөл хүртэлх хуваарьт газар болон өөрийн эзэмшлийн 50 метр хүртэлх газрын хогийг бүрэн цэвэрлэж, өөрийн зардлаар хогийн нэгдсэн цэгт хүргэж буулгалаа.

Энэхүү аянд Үндэсний аюулгүй байдлын хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, Ховд их сургууль, Политехник коллеж, Ерөнхий боловсролын сургуулиуд, Сургуулийн өмнөх боловсролын байгуулагууд, Шим Ус ОӨНААТҮГ, Ховд дулааны станц зэрэг байгууллагууд нэгдэж хуваарийн дагуу хог цэвэрлээг тогтмол хийх юм.

scroll to top