Шатахуун түгээх станцуудад хяналт шалгалтыг зохион байгуулж байна

93407237_2925543630832070_1780073337838370816_o.jpg

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/15 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж 2020 оны 04 дүгээр сарын 10-наас 30-ны өдрүүдэд Шатахуун түгээх станцуудад Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтраад хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Хяналт шалгалтанд Жаргалант, Буянт, Мянгад, Булган, Ховд сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Шатахуун түгээх станцууд хамрагдах бөгөөд хяналт шалгалтаар Шатахуун түгээх станцуудын барилга байгууламжид Гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, стандарт, норм нормативын хэрэгжилтийг шалгаж, заавар зөвлөгөө өгч ажиллана.
Ховд аймгийн хэмжээнд 18 ШТС, 1 хийн газын станц үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогоор 14 ШТС-д хяналт шалгалтыг зохион байгуулж, 145 зөрчил илрүүлж газар дээр нь 61 зөрчлийг арилгуулж, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 26, мэдэгдэл 2-ийг хүргүүлэн ажиллаж байна гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
scroll to top