БҮТЭЭЛЧ АЖИЛ: ЗАВЬНЫ МОТОРЫН СУУРЬ, СУГА САВЛУУР ХИЙВ

94143576_306556183659436_5474693889069678592_n.jpg

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн хамт олон гарын доорхи материалаар завьны моторын суурь, алба хаагчдын биеийн жингийн зохистой харьцааг хадгалах, жингийн илүүдлийг багасгах зорилгоор биеийн тамирын хэрэглэл буюу “Суга савлуур” хийж алба хаагчид  өглөө бүр суга савлуурт суниаж ажлаа эхэлж байна.

Цаашид анги, нэгж салбарууд олон бүтээлч ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
scroll to top