ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЛАА

105986924_3653615127987739_8306178477409547394_o.jpg

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын А/340 дугаар захирамжаар Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумдын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 06 дугаар дугаар сарын 29-ний өдрийн 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа.
Иргэд та:
– Захирамжийн хэрэгжилтийг ханган, тарвага, тарваганы гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх;
– Үхсэн буюу нохой барьсан тарвагыг бүү оролд;
– Нүхгүй тэнэж яваа, үргэж цочихгүй, хошгирохгүй, хөдөлгөөн удаантай тарваганаас болгоомжил;
– Тарвагыг урхи, хавхаар ангахыг хориглоно;
– Түүхий мах, нойтон арьсыг хот сууринд оруулж болохгүй;
– Урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх;
– Идэвхитэй голомттой орон нутгийнхан өвчний сэжиг; илэрвэл эмнэлэг, орон нутгийн байгууллагад яаралтай мэдэгдэх;
– Гэнэт өндөр халуурвал байсан газраа солилгүй эмчид яаралтай мэдэгдэхийг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Утас: 7043101, 7043105

scroll to top