Хүйтний улирлын хувцсанд шилжлээ

121986090_1532339423634797_855034703847619769_n.jpg
Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаал, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар баруун бүсийн Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, нэгжийн алба хаагчдыг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хүйтний улирлын хувцсанд шилжүүллээ.
Хүйтний улирлын хувцсанд шилжүүлсэнтэй холбогдуулан өнөөдөр Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ, Булган сум дахь ОБХ, Зэрэг сум дахь ГТУА 70-р анги, Манхан сум дахь ЭХАБ-ийн алба хаагчдын хувцасны үзлэгийг зохион байгууллаа.
Үзлэгээр алба хаагчдын дүрэмт хувцасны жигдрэлт, цэрэгжилтийг шалган, бэлтгэл бэлэн байдлыг хангуулав.

 

scroll to top