Баруун бүсийн Онцгой байдлын албаны спортын аварга шалгаруулах тэмцээн боллоо

122433921_1302626943408125_6999737712481614804_n.jpg

“Онцгой байдлын албаны Баруун бүсийн аварга шалгаруулах 2020 оны спортын тэмцээн” аравдугаар сарын 24-25-ны өдрүүдэд Завхан аймгийн Улиастай хотод амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид амжилттай оролцож 2 дахь удаагаа Аваргын алтан цомын эзэн боллоо. 

“Онцгой байдлын албаны Баруун бүсийн аварга шалгаруулах 2020 оны спортын тэмцээн”-д Баян-Өлгий аймгийн ОБГ, Говь-Алтай аймгийн ОБГ, Завхан аймгийн ОБГ, Увс аймгийн ОБГ, Ховд аймгийн ОБГазрын баг тамирчдаас бүрдсэн 100 гаруй алба хаагчид Гар бөмбөг, Туухай өргөлт, Дартс, Ширээний теннис, Сонс эргэлт, Усанд сэлэлт гэсэн спортын 6 төрлөөр хурд хүч авхаалж самбаагаа сорьсон юм.  

Баруун бүсийн аварга шалгаруулах  спортын тэмцээнд  Ховд аймгийн Онцгой байдлын газар нь:  

Гар бөмбөг эрэгтэй алтан медаль

Гар бөмбөг эмэгтэй мөнгөн медаль

Хос теннисний төрөлд алтан медаль

Туухай өргөлт мөнгөн медаль

Теннис эрэгтэй мөнгөн медаль

Гүний шумбалт эрэгтэй алтан медаль

Мэлхий сэлэлт эрэгтэй алтан медаль 

Мэлхий сэлэлт эмэгтэй алтан медаль

Өврөөр даллалт эрэгтэй алт, мөнгөн медаль 

Өврөөр даллалт эмэгтэй алтан медаль

Усан сэлэлтийн буухай алтан медаль тус тус хүртэж, багийн нийт дүнгээр Тэргүүн байранд шалгарсан юм. Харин тэмцээний дэд байранд Баянөлгий аймгийн ОБГ-ын баг тамирчид шалгарчээ.  

2014 оноос эхлэн  2 жил тутамд уламжлал болгон зохион байгуулж буй “Онцгой байдлын албаны Баруун бүсийн аварга шалгаруулах спортын тэмцээн” нь онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ажил, үүрэг гүйцэтгэх бие бялдрын байнгын бэлэн байдал, ур чадварыг дээшлүүлэх, спортоор хичээллэх идэвх сонирхлыг өрнүүлэх, өргөнөөр хамруулах, биеийн тамир, спортын ажлыг дэмжих зорилготой юм. 
“Онцгой байдлын байгууллагын баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн”-ий аваргаар шалгарсан Ховд аймгийн ОБГ-ын баг тамирчид  энэ сарын 30-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Онцгой байдлын албаны аварга шалгаруулах 2020 оны тэмцээн”-д оролцох эрхтэй боллоо гэж  Ховд аймгийн ОБГ-аас мэдээллээ.   
scroll to top