Салбар, нэгжийн дарга, мэргэжилтэн нарын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлав

1-1.png

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт өнөөдөр тус газрын салбар нэгжийн дарга болон мэргэжилтэн нарын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.

Энэ үеэр нийт бүрэлдэхүүнд хандан, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг албаны хэмжээнд өндөржүүлж, Онцгой байдлын байгууллагын дэвшүүлсэн зорилтыг биелүүлэн ажиллахыг үүрэг болгоод ажлын амжилтыг хүссэн юм.
 Онцгой байдлын байгууллагаас 2021 онд:
  • Онцгой байдлын албаны техник, багаж тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн чанар, ашиглалтыг сайжруулах
  • Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтыг албаны хэмжээнд дэвшүүлэн ажиллаж байна.

scroll to top