Онцгой байдлын байгууллагын үндэс суурь болсон Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 99 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Анх 1922 оны энэ өдөр буюу 01 дүгээр сарын 13-ны өдрийн Ардын Засгийн газрын 35 дугаар тогтоолоор Галын аюулаас хамгаалах байгууллагыг байгуулж байсан түүхтэй.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн анхдугаар хуралдаанаар тус газрыг Онцгой байдлын ерөнхий газрын бүтцэд нэгтгэсэн түүхтэй юм гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.