Төв аймгийн Заамар суманд энэ сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан боксын олон улсын тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны баг тамирчид 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, 2 тамирчин шилдгээр тодорлоо.
Тодруулбал 30кг-ийн жинд С.Хишигбаяр алт, Ө Энххүслэн хүрэл медаль, 63-кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг алт, Б.Мишээлт мөнгөн медалийг хүртсэн бол ОУХМ Л.Алтанцэцэг, тамирчин С.Хишигбаяр нар шилдэг тамирчин болсон юм.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/06/64660041_481925419211887_8601553144255610880_n.jpg)
Тус тэмцээнд жин тус бүрийн Монголдоо эхний 8-д бичигдэж байгаа шилдэг тамирчид болон ОХУ, БНХАУ-ын тамирчид оролцсноороо онцлог байлаа гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/06/64657047_459045727995195_541495449316491264_n.jpg)