Энэ 7 хоногт 3 дахь тун вакцинжуулалтыг эхлүүлэхээр болов

239860462_4469852533057748_1036846784776323721_n-1.jpg

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх 3 дахь тун вакцинжуулалтыг энэ 7 хоногт эхлүүлэхээр боллоо

ХӨСҮТ-тэй ярилцаж, зөвшилцсөний дагуу Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх 3 дахь тун вакцинжуулалтыг энэ 7 хоногт Ховд аймагт эхлүүлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.08.30/ аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Вакцины зөвлөл” хуралдав. Хурлаар 3 дахь тун вакциныг татан авах ажлыг зохион байгуулж нөөц бүрдүүлэх, дархлаажуулалтад хамрагдах зорилтот бүлгийн иргэдийн судалгааг гаргах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

3 дахь тун вакцинд эхний ээлжинд 55 ба түүнээс дээш насны иргэд, хариу арга хэмжээний баг буюу эрсдэлтэй орчинд ажиллаж буй чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын алба хаагчдыг хамруулна.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины 1, 2 дугаар тунд бүрэн хамрагдсан, 3 сарын хугацаанд уг халдвараар өвчлөөгүй иргэнд 3 дахь тун вакциныг сонголтоор хийх юм байна.

scroll to top