“НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-ийг байгууллаа

240877395_547119669839369_2540636310402562827_n-71hoxak22bjmlzlc8mhd03a0srppx2xahu2h48delvk.jpg

Ховд аймгийн Онцгой комиссын хурлаас Коронавируст халдварыг илрүүлэх PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах, халдвартай иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийн дагуу “Шуурхай штаб”, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд бэлтгэл, бэлэн байдлыг хангаж “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” өнөөдрөөс /2021.09.03/ эхлэн иргэдэд үйлчилж эхэллээ.

Тус төв нь өдөр бүрийн 09:00-17:00 цагийн хооронд ажиллах ба коронавирусний халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдээс шинжилгээ авч халдвар илэрсэн иргэдэд үзлэг хийн зөвлөгөө өгч, биеийн байдал нь хөнгөн иргэдэд “Эмчилгээний багц”-ыг олгож, хүнд, хүндэвтэр иргэдийг “Тусгаарлах эмнэлэг”-рүү шилжүүлэн ажиллаж байна.
Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн 5 төвийн эмч нар өдөрт тус бүр 200 багц бэлтгэн ажиллах юм.Энд чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын 40 орчим эмч мэргэжилтэн, ажилтан, алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
scroll to top