ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛӨӨС ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

241732833_1538529993151151_6914263008240106674_n.jpg
Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний зөвлөлийн ажлын албанаас орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг тооцох, гамшгийн эрсдлийг бууруулах төлөвлөлтийг орон нутгийн түвшинд ханган ажиллах, түүнд учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, санал бодлоо солилцох зорилгоор өнөөдөр /2021.09.09/ цахим уулзалт, хуралдааныг зохион байгууллаа.
Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Г.Пүрэвганди, Баруун бүсийн төв Онцгой байдлын газрын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дэд дарга Б.Алтанбадралт нар оролцож орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
scroll to top