БАГШ АЖИЛЧДЫН ОРОЛЦООТОЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГ ХИЙЛЭЭ

241020270_2922577254668149_249094384305497743_n.jpg

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, Боловсролын газар, Дэлхийн зөн-Ховд ОНХ-тэй хамтран 2021 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд Жаргалант сумын eрөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, ажилчдын төлөөлөлд “Сургууль, цэцэрлэгийн эрсдэлийн үнэлгээ” сэдэвт сургалт, дадлагыг зохион байгуулан ажиллалаа.

Сургалтаар сургуулийн дотор болон гадна орчинд хүүхэд багачуудад тохиолдож болох эрсдэлүүдийг аюулын зураглалаар тодорхойлон түүнээс хэрхэн сэргийлэх талаар төлөвлөгөө гарган ажилласан юм.

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан сургалтын үеэр халдвар хамгаалын дэглэмийг чанд баримтлуулж, гарыг ариутгах, амны хаалтыг 2 цаг тутамд солих, агаар сэлгэлт хийх зэрэг Эрүүл мэндийн яамнаас өгч буй урьдчилан сэргийлэх заавар санамжийг мөрдлөг болгон зохион байгуулж ажилласныг Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top