ӨНДРӨӨС АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДАДЛАГА СУРГУУЛЬ ХИЙЛЭЭ

246440352_555932249040777_8966945889507119763_n.jpg

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор  “Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлагыг тус газрын харьяа “Хээрийн сургалтын төв”-д зохион байгууллаа.


Алба хаагчдыг дадлагажуулах, онолын мэдлэгийг нь бататгах, аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх үеийн бэлэн байдлыг хангах зорилготой тус дадлага сургуульд Эрэн хайх, аврах ангийн 17 алба хаагч хамрагдсан юм.

Сургалтаар Эрэн хайх аврах ажиллагааны зориулалттай МАЗ маркийн автомашинтай танилцаж, аврах багаж зэвсэглэмжинд үзлэг хийж,  канал татах болон уяа зангилааны төрлүүд, аврагч өндрөөс буух арга техник, эмнэлгийн анхны тусламж, авто ослын үед “ Holmatro” загварын олон үйлдэлт аврах ажиллагааны багажны ажиллах зарчим сэдвүүдээр онолын мэдлэгээ бататгаж, ур чадвараа дээшлүүллээ.  
                                                                                                 
scroll to top