ТАКТИКИЙН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

254119367_587267589056438_5888085846215221166_n.jpg

Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гал түймэр унтраах дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх мэдлэг боловсрол олгох, онц чухал обьектын галын аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулахад аж ахуй нэгж байгууллагуудын ажилчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Ховд дулааны станц ТӨХК”-ний 3 давхарын конвер болон нэг давхарын цахилгаан хуваарилах өрөөнд гарсан гал түймэр унтраах, аврах ажиллагааг зохион байгуулах тактикийн сургуулийг зохион байгууллаа.


Сургуульд оролцогчид “Дулааны станцын 3 давхарын конвер болон 1 давхарт гал түймэр гарч барилга байгууламж бүхэлдээ утаажсан, гал түймрийн тархалт бүрэн дэлгэрч, угаартсан ажилчид байна”  гэсэн цагийн байдлын дагуу дадлага хийж, гал түймэр гарсан үед ажиллагсадын амь нас, эд хөрөнгийг аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулах, ажилчдыг нүүлгэн шилжүүлэх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, Онцгой байдлын газартай гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу хамтран ажиллах чиглэлээр танхимын сургалтаар олж авсан онолын мэдлэгээ бататгасан юм.

Аврах ажиллагаанд хоёр Эрэлч нохой оролцуулснаараа онцлог болсон бөгөөд тактикийн сургуульд “Ховд дулааны станц ТӨХК”-ний 20 ажилтан албан хаагч, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 15 алба хаагч, Эрэн хайх, аврах ангийн 12 алба хаагч, нийт 47 алба хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо.
scroll to top