Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье

images.jpg

Ховд аймгийн хэмжээнд 12 сарын байдлаар 41 удаагийн обьектийн гал түймрийн дуудлага бүртгэгдгэгдэж, 149.4 сая төгрөгний хохирол учирч, 1.137.0 сая төгрөгний эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Дээрхи гал түймрийн шалтгаан нөхцөл нь цахилгаан ашиглалтын буруугаас 5, цахилгааны угсралтаас 6, пийшин зуух, яндангийн цоонолтоос 11, гагнуур, паялник, бамбар асааснаас 2, ил задгай асгасан үнс нурамнаас 6, хүүхдийн санамсар болгоомжгүй үйлдлээс 1, лаа дэн, танхи, шүдэнзний галаас 2, шалтгаан тогтоогдоогүй 8 удаагийн гал түймэр гарсан.

Иймд иргэд та бүхэн  гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэн дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна.

–Үнс нурмаа ил задгай асгахгүй байх

–Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хараа хяналтгүй орхихгүй байх

–Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх (шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)

–Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх

–автомашины зогсоол, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх

–Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин орох, гарах гарцыг бөглөж автомашинаа байрлуулахгүй байх

–Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих

–Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top