2021 оныхоо тайлангийн хурлаа хийлээ

2021-12-30-15.jpg

Баруун бүсийн төв Ховд аймгийн ОБГ нь Булган, Зэрэг, Манхан, Мөст, Жаргалант суманд анги, салбар нэгжтэй. Нийт 200 гаруй алба хаагчтайгаар болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 

2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, шинэ ондоо хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох, алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэн ажиллах зорилгоор Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газар нь 2021 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа энэ сарын 28-ны өдөр хийлээ.
Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд баруун бүсийн зөвлөлийн дарга, аймгийн Онцгой комиссын дарга Б.Дүгэржав, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд болон ОБГ-ын удирдлага, нийт бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцсон юм.
Энэ үеэр ажил үйлс, амжилт ололтоороо хамт олноо манлайлсан нэр бүхий 39 алба хаагчийг шагнаж урамшууллаа. Тухайлбал байгууллагын үйл ажиллагаа чиг үүргийн дагуу 10 шилдэг ажилтынг шалгаруулсан бол 9 алба хаагч цол нэмсэн юм. Мөн аймаг орон нутгийн болон бусад салбар байгууллагын нэрэмжит шагналуудыг нэр бүхий алба хаагч нарт гардуулан өгч ажлын амжилт хүслээ.
scroll to top