Аймгийн Онцгой комиссын гишүүд цахим хуралд оролцож Ховд аймгийн Мянгад, Ховд, Дөргөн, Чандмань, Эрдэнэбүрэн сумдад малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын үүрэг чиглэл авлаа.

Малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдсэн нутаг дэвсгэрийн хорио цээрийн дэглэмийг чангатгаж иргэн, тээврийн хэрэгсэл, малын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах,
Хариуцлагагүй ажилласан Мал эмнэлгийн тасгийн байцаагч нарт хариуцлага тооцох зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.
