“БООСАЙ КАРТ”-ЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

IMG_0131-scaled.jpg

Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн “Орон нутгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг сайжруулах” төслийн хүрээнд хүүхэд багачуудад гамшгийг таньж мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, гамшгийн эрсдэлийг бууруулах зурагт боосай картыг сурталчлах өдөрлөгийг 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулж ажиллалаа.

Өдөрлөгт Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн нийт 100 гаруй сурагч нар оролцож гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар мэдлэгт суралцсан юм.

Энэхүү зурагт карт буюу “Боосай” карт нь Японы уламжлалт тоглоом бөгөөд тус картаар дамжуулан хүүхэд, багачуудад гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах боловсрол олгох юм байна.

Тус зурагт картыг төслийн баг, Ховд аймгийн хүүхэд, багачуудтай хамтран бүтээсэн бөгөөд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, Цаст-Алтай цогцолбор сургууль, Нагояа их сургууль болон Монгол Улсын их сургуультай хамтарч хүүхэд, багачуудад түгээн дэлгэрүүлэх зорилогоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулж ажиллалаа. Энэхүү өдөрлөгт Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улаан Загалмайн хороо оролцлоо.

scroll to top