МАЛЧИД, ИРГЭД ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД !!!

L2J9GKKPzq7jpcRJo51F-800x500-1.jpg

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр
2022 оны 11-р сарын 24-25-ны өдрүүдэд баруун аймгийн нутгийн зүүн хэсгээр, 11-р сарын 26-нд баруун аймгийн нутгийн зарим газар, 27-нд баруун аймгийн ихэнх нутаг, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

Иймд малчид, иргэд тээвэрчдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;

-Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

scroll to top