АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД

3.jpg

2022 оны 11 р сарын 25-ний байдлаар Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэрэмжлүүлэх нь Ховд гол, Дунд цэнхэр гол, Долооннуур гол, Хар ус нуур, Булган гол, Буянт, Чоно-Харайх, Төгрөг голууд мөсөн захтай, өтгөн зайртай байна.

Хэдийгээр гол,нуурын мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул тээвэрчид, ард иргэд:

  • Гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй байх,
  • Зөвшөөрөлгүй хулгайн замаар явахгүй байх,  
  • Холын замд явахдаа цаг агаарын мэдээ харах,
  • Хүчтэй цасан болон шороон шуурга болох зэрэг цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, шаардлагагүй бол хол замд гарахгүй  байхыг малчид, ард иргэдэд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас  анхааруулж байна.
scroll to top