ӨСВӨРИЙН АВРАГЧ-2022 ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

IMG_0427-scaled.jpg

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд гамшиг, осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч-2022” тэмцээнийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Боловсрол, шинжлэх ухааны газар, ДЗОУБ Ховд дахь орон нутгийн хөтөлбөр, Улаанзагалмайн нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд нийт 12 сургуулийн ерөнхий боловсролын ахлах ангийн 100 гаруй сурагчид оролцож авхаалж самбаагаа сорьлоо.

Үүнд Тэргүүн байранд Манхан сумын ерөнхий боловсролын сургуулийн “Долгоон бурхан” баг, Дэд байранд Жаргалант сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн “Даль жигүүр” баг, Гутгаар байранд Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн “Шонхор” баг, Тусгай байранд Буянт сумын ерөнхий боловсролын сургуулийн “Ирээдүй” баг тус тус шалгарлаа. Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top