2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ, ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

IMG_0139-scaled.jpg

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Баруун бүсийн төв-Ховд Аймгийн Онцгой байдлын газрын 2022 оны үйл ажиллагааны тайлан үр дүнг танилцуулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган 2022 оны ажлаараа хамт олноо тэргүүлэн ажилласан шилдэг алба хаагчдыг тодруулж, цол олголоо.

Үүнд “Байгууллагын аварга ажилтан”-аар Газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Г.Нэргүй, “Шилдэг мэргэжилтэн”-ээр Гамшгийн эрсдлийн үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч С.Цогзаяа, “Шилдэг ангийн захирагч”-аар Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн захирагч, ахлах дэслэгч Г.Амармэнд, “Шилдэг салаа, бүлгийн дарга”-аар Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн салааны захирагч, ахмад М.Энхдалай, “Шилдэг аврагч”-аар Эрэн хайх аврах ангийн аврагч, ахлагч П.Цэнд-Аюуш, “Шилдэг аврагч, гал сөнөөгч”-өөр Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч М.Бозжигит, Б.Лхагвабаяр, “Шилдэг холбоочин”-оор Булган сум дахь Онцгой байдлыг хэлтсийн Гал түймэр унтраах, аврах  38 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Ө. Алтанцэцэг, “Шилдэг жолооч”-оор Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр, унтраах, аврах 38 дугаар ангийн Гал түймэр, унтраах автомашины жолооч, ахлах ахлагч М.Амархуяг, Эрэн хайх аврах ангийн аврагч, жолооч, холбоочин, ахлагч Б.Энхтөр, “Шилдэг үйлчилгээний ажилтан”-аар Бичиг хэрэг, Архивын эрхлэгч, ахлах ахлагч Б. Хишигжаргал, “Улсын нөөцийн шилдэг ажилтан”-аар Н.Гонгор тус тус шалгарлаа. Мөн Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, дэд ахлагч А.Пунцагдулам хугацааны ахлагч цолоор, Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Ц.Гантулга хугацааны ахлах ахлагч цолоор тус тус шагнагдлаа.

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар нь 2022 онд нийт 88 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, гал түймэр, ослын дуудлага бүртгэгдэж 20 хүний амь насыг авран хамгаалж, 2 тэрбум 977 сая төгрөгний эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top