Онцгой байдлын байгууллагын 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурал 12 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулдагдлаа. Тус тайлангийн хуралд төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн алба хаагч нар цахимаар оролцлоо. 2022 оны хугацаанд Онцгой байдлын байгууллага нь 4129 гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиодол бүртгэгдэж, 3653 хүний амь насыг авран хамгаалж, 260,9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.


Мөн Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах 48-р ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч У.Ахыт нь Онцгой байдлын байгууллагын “Шилдэг аврагч, гал сөнөөгч”-аар шалгарлаа. Түүнд Баруун бүсийн төв-Ховд аймгийн байдлын газрын нийт бие бүрэлдэхүүний зүгээс халуун баярыг хүргье.
