ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН 2023 ОНЫ СУРГУУЛИЙН ЖИЛИЙН СУРГАЛТ, БЭЛТГЭЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

IMG_0077-scaled.jpg

Баруун бүсийн төв-Ховд  аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр бие бүрэлдэхүүнийг 2023 оны 01 дүгээр  сарын 11-ны өдрийн 06:30 цагт “Яаралтай цуглар” дохиогоор ажиллуулж бичиг баримт, биед байх зүйлс, албаны хувцасны үзлэг хийж,  Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги, Эрэн хайх, аврах ангийн автомашин техник, хэрэгсэл, аврах ажиллагааны багаж зэвсэглэмжийн бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа.

Мөн Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б. Алтанбадралт бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн нээлтийг хийж, Онцгой байдлын байгууллагын 2023 оны сургуулийн жилд сургалт, бэлтгэлийг зохион байгуулах тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны А/01 тоот тушаал, удирдамжийг  танилцуулж, үүрэг чиглэл өгч ажиллалаа.

scroll to top