Гал түймэрийн аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангуулах зорилгоор байгууллагын гамшгийн эрсдэлийг бууруулах, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэх, зохион байгуулах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, галын аюулгүй байдал норм нормативын хэрэгжилтийг хангах зорилгоор 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Ховд дулааны станц” ТӨХК-д тархалтын сургуулийг Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 3 дугаар салааны алба хаагчид зохион байгуулан ажиллалаа.


Тус сургалтад “Ховд дулааны станц” ТӨХК-ны 51 ажилтан, албан хаагчдад танхимын болон дадлагын сургалтыг зохион байгуулсан.

