Ховд аймгийн прокурорын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хамтран хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвөлгөөнийг зохион байгууллаа.

Тус зөвлөгөөний зорилго нь Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэж байна. Зөвлөгөөний явцад орон нутагт бүртгэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал, үүнээс урьдчилан сэргийлэх арга зам, шийдвэрлэлтийн талаар ярилцаж тулгамдаж буй асуудлын тухай санал бодлоо солилцлоо. Энэхүү зөвлөгөөнийг өрнүүлснээр хуулийн байгууллагуудын цаашдын хамтын ажиллагаа өргөжиж, хууль сурталчлах иргэдийг соён гэгээрүүлэх, иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулах, гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх, гаралтыг бууруулах ажил эрчимжиж ажлын бүтээмж сайжирна гэж үзэж байна. Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.



