ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

IMG_0226-scaled.jpg

Ховд аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ээлжит хуралдааныг зохион байгуулж 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Тус хуралдаанаар Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, эрсдэлийн үнэлгээний чиглэлээр 20 гаруй ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. Үүнд Жаргалант сумын гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг хийхэд шаардагдах 60 сая төгрөг, Хүчтэй газар хөдлөлтөөс үүсэх хөрсний чичирхийллийн хэмжээг бичигч станц багаж суурилуулахад 7 суманд тус тус 10 сая төгрөгийг тусгалаа.

Ингэснээр орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг хийж, эрсдэлийг тодорхойлж, бууруулах арга замыг хэрэгжүүлснээр ирээдүйд тохиолдож болох аюулаас хамгаалах, хохирол багатай даван туулах боломж бүрдэх юм. Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top