ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

327583796_586421843334688_3764262419054286074_n.jpg

Монгол улсын Шадар сайдын 2023 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр баталсан “Худалдаа, олон нийт, үзвэр үйлчилгээ, цахим тоглоомын газрын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулгүйн аюулаас урьдчилан сэргийлэх болон гүйцэтгэлийн хяналт шалгалт зохион байгуулах удирдамж”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор Ховд аймгийн хэмжээнд холбогдох чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг 26 албан байгууллага, аж ахуй нэгжид Гамшгаас хамгаалах болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг 2023 оны 01 дүгээр сарын 16-20-ны өдрийг хүртэл нийт 3 алба хаагч зохион байгуулан ажиллалаа.  

Мөн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэлээр танхимын сургалтыг зохион байгууллаа. Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

scroll to top