2023 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

IMG_0121-scaled.jpg

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Алтанбадралт баталж ажиллалаа. Тус газар нь 2023 онд Гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг сум, баг, байгууллагын  түвшинд нэмэгдүүлж, удирдах бүрэлдэхүүний штабын бэлтгэлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, цахим мэдээ мэдээллийн аюулгүй байдал, техник хэрэгсэл, гамшгийн үеийн холбоо зохион байгуулалтын чадамжийг дээшлүүлэх зорилтыг дэвшүүллээ. Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top