МАРШ ТАКТИК, ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД НИЙЛБЭР ДҮНГЭЭР ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

IMG_1309-scaled.jpg

“Монгол цэргийн өдөр” орчин цагийн Зэвсэгт хүчний 102 жилийн ой, Монгол улсын баруун хил дээр 1943-1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 75 жил, Хилийн цэргийн 130 дугаар анги үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулан явуулж байгаа “Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах спортын олон төрөлт”-ийн тэмцээнд 9 байгууллагын 88 алба хаагч оролцсоноос Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар нийлбэр дүнгээр дэд байр эзэлж өмнөх жилийн амжилтаа ахиуллаа. Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top