“Монгол цэргийн өдөр” орчин цагийн Зэвсэгт хүчний 102 жилийн ой, Монгол улсын баруун хил дээр 1943-1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 75 жил, Хилийн цэргийн 130 дугаар анги үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн жагсаалд Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн оролцлоо.



Хүндэтгэлийн жагсаалын дараагаар баярын хурлын үйл ажиллагаа болж Онцгой байдлын Ерөнхий газрын “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр тус газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Д.Очирбадам, Хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ц.Даваажаргал “Цэргийн хүндэт” медалиар Тус газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч, жолооч, холбоочин Ж.Пүрэвдаваа, Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр тус газрын Эрэн хайх аврах ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахлах дэслэгч С.Доржбат, аврагч Н.Амарсайхан, ГТУА 48 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Б.Золбаяр, “Онцгой байдлын албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдэг”-ээр ГТУА 38 дугаар ангийн захирагч, ахмад Э.Жанибек, тус ангийн салааны захирагч, ахмад Х.Уранбат, аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Анхбаяр, аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Сулубай нар тодорлоо. Мөн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Гал түймэр унтраах аврах 48-р ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Х. Баваржан, ахлах ахлагч Ц. Гантулга, гал унтраах авто-машины жолооч ахлах ахлагч Ш. Баясгалан, эрэн хайх, аврах ангийн аврагч, усчин, ахлагч Г. Булгаа, дэд ахлагч Н.Отгонцэцэг нар тус тус шалгарлаа.





