Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөны хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, тэсвэр, хатуужил, багаар ажиллах, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Эрэн хайх, аврах анги, Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлэгтэй хамтран “Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллалааг зохион байгуулах” сэдэвт хээрийн дадлага сургуулийг 2023 оны 03 дугаар сарын 24-ны өдөр “Шүүтийн тохой”-д зохион байгууллаа.






Хээрийн дадлага сургалт аюулгүй ажиллагааг хангаж аврах олсоор аврах ажиллагааны уяа зангилгаа зангидах, ууланд алхах, олсонд орох, цуваагаар хэрхэн хөдөлгөөн үйлдэх, өндөр уулнаас аврах ажиллагаа явуулах зэрэг дадлага сургуулилтууд хийгдсэн юм. Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


