Онцгой байдлын ерөнхий газрын 2023 оны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөнд заагдсан Гал түймэр унтраах автомашины жолооч бүрэлдэхүүний сургалтыг 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалтад хамрагдсан алба хаагчдад ХАБЭА зааварчилгааг өгч, Онцгой байдлын байгууллагын хэмжээнд ашиглагдаж буй тусгай зориулалтын автомашин, тээврийн хэрэгсэл ашиглах журам, гал түймэр унтраах журам, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, тусгай зориулалтын автомашины үндсэн үзүүлэлт, ашиглах заавар зэрэг сэдвүүдээр танхимын сургалтыг хүргэлээ. Мөн БНБУ, БНФУ-ын гал унтраах тусгай зориулалтын автомашины хөөрөг ажилуулах, нуур, цөөрөм усан сангаас ус соруулах дадлага ажлыг зохион байгуулан ажиллалаа. Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.



